Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайханы орлого жилийн дотор ₮57 саяас ₮319 сая болж НЭМЭГДЖЭЭ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид УИХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаа нийслэлийн “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга М.Говьсайханы 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Түүний хувьд өмнө нь "Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байсан Н.Учрал нь МАН-ын дарга болсноор түүний оронд тус дүүргийн МАН-ын даргаар М.Говьсайхан сонгогдсон. Түүний хувьд Н.Учралын зөвлөх, НОСК-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 онд НИТХ-ын төлөөлөгчид өрсөлдөж гарч чадаагүй. Улмаар эргээд НОСК-ийн даргын суудалд очсон байдаг.
Тэрээр жилийн орлого нь 2024 онд 57 сая төгрөг байсан бол 2025 онд буюу нэг жилийн дотор 319 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮319 сая
Гэр бүлийн орлого: ₮51 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,2 тэрбум /Нийтийн орон сууц-3, Оффис зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая /Суудлын жижиг машин Mazda Mazda маркийн автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮65 сая /Өмчлөх-500м2-1, Эзэмших-600м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮230 сая
Авлага: ₮260 сая
Зээл: ₮154 сая гэж мэдүүлжээ.
Мөн Хүрэл роуд констракшн ХХК, Тресинг монгол ХХК ХХК-иудад хувь эзэмшдэг байна.
