ОСНААУГ-аас 2,185 орон сууцны барилгын 109,250 өрхийн зоорийн давхарт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
2026 оны 9 сарын 25

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар есдүгээр сарын нийт ажилчдын ээлжит хурлыг зохион байгуулж байгууллагын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.
Хурлаар хэлтэс, албад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлээ танилцуулж, санал хүсэлтийг сонслоо.
2026 оны есдүгээр сарын байдлаарх ажлын зарим үзүүлэлт:
- Удирдах газар нийт 2,508 орон сууцны барилга, 12,616 аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулж байна.
- 70111753 дугаарын утсаар 167, 150-150 тусгай дугаараар 77 санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэсэн.
- Нийт 112,899 айл өрхийн 70.8 хувь, 8,218 аж ахуйн нэгжийн 64.6 хувь гэрээ байгуулж гэрээжүүлэлтийн түвшин 70.3 хувьтай байна.
- 2026 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хугацаанд 2,185 орон сууцны барилгын 109,250 өрхийн зоорийн давхарт ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн.
- Усны тоолуурын засвар, үйлчилгээний хүрээнд нийт 1,119 ширхэг тоолуур хүлээн авч, 749 ширхэгийг засварлан, шаардлага хангаагүй 370 ширхэг тоолуурыг буцаасан.
- Ариутгал, татуургын худаг болон шугамын угаалгыг батлагдсан хуваарийн дагуу БТТ болон ХҮТ-14, 15, 16, 19 нийт 169 орон сууцны барилгын 661 худаг, 17,943 метр шугамд угаалга, цэвэрлэгээ хийсэн.
Мөн энэ сард нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллах үеэр идэвх, санаачилгатай ажилласан болон Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд хамт олноо манлайлсан ажилтан, албан хаагчдадаа урам өглөө.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670834
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:









