“YUTONG TECHNIC-2026” тэмцээнд 11 байгууллагын 22 инженер, техникийн ажилтан өрсөлдөж байна “YUTONG TECHNIC-2026” тэмцээнд 11 байгууллагын 22 инженер, техникийн ажилтан өрсөлдөж байна
09 сарын 25, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“YUTONG TECHNIC-2026” тэмцээнд 11 байгууллагын 22 инженер, техникийн ажилтан өрсөлдөж байна

2026 оны 9 сарын 25

Arslan.mn

Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилтнуудын засвар үйлчилгээний ур чадварыг сорих “YUTONG TECHNIC-2026” тэмцээн өнөөдөр “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Засварын төв байранд эхэллээ.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч 11 байгууллагын 22 инженер, техникийн ажилтан оролцож байна. Мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөхийн зэрэгцээ нэгнээсээ суралцах, засвар үйлчилгээний арга барил, практик туршлагаа солилцох нь тэмцээний гол ач холбогдол юм.

Автобусны техникийн бүрэн бүтэн байдал, гэмтлийг зөв оношлон шуурхай засварлах чадвар нь нийтийн тээврийн үйлчилгээг тасралтгүй, найдвартай хүргэх үндэс болдог. Шугамын үйлчилгээнд гарсан эвдрэл, саатлыг аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу богино хугацаанд шийдвэрлэх нь автобусны сул зогсолт, рейсийн тасалдал, зорчигчдын хүлээлтийг багасгана. Мөн зорчих хэсэгт саатсан тээврийн хэрэгслээс үүдэх хөдөлгөөний саад, нэмэлт түгжрэлийг бууруулахад чухал үүрэгтэй.

“YUTONG TECHNIC-2026” тэмцээн нь эдгээр үүргийг өдөр тутам гүйцэтгэдэг мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлагыг хөгжүүлэх, байгууллагуудын техникийн багийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670832
0 эможи

keyboard_arrow_up