Л.Хосбаяр: ХУД-ийн 17-р хороонд 720 хүүхдийн суудалтай улсын сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлж, 11-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 17-р хороонд 720 хүүхдийн суудалтай улсын сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлж, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "Тус сургуулийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар 2024 онд төсөвт тусган, өнөөдрийн байдлаар ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Барилга угсралтын ажлыг 11 дүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангахыг холбогдох инженер, гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.
Мөн сургалтын орчныг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй ногоон байгууламжийн төсөлд тус сургуулийг хамруулж, Хан-Уул дүүргийн жишиг сургууль болгоход анхаарч ажиллана.
Ингэснээр 17-р хорооны хүүхдүүд өөрийн харьяаллын улсын сургуульд суралцах боломж бүрдэнэ." гэв.


