“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин сарын ₮13 саяын ЦАЛИНТАЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид УИХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаа Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшингийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Тэрээр жилийн орлогоо 156 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. Энэ нь сарын дундаж орлого нь 13 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮156 сая
Гэр бүлийн орлого: ₮8,9 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮375 сая /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮70 сая /Jeep Wrangler маркийн 2 автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮47 сая /Эзэмших-696м2-1, Эзэмших-699м2-2, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮51 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮169 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын УЗ-ийн даргаар НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг, Удирдах зөвлөлийн гишүүнээр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Д.Ундармаа, СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий менежер Л.Эрдэнэбат, Нийслэлийн өмчийн харилцааны газрын ЗУХ-ийн дарга Т.Оюунтуул нар ажилладаг байна.

