Энэ сарын 23-25-нд Гачуурт, Хуандайн аманд цахилгаан хангамж сайжруулах ажил хийнэ
2026 оны 9 сарын 23

Энэ сарын 23,24,25-ны өдрүүдэд Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах томоохон ажлыг хийнэ.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчилж, ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.
Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид та бүхэн 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11-18 цаг, 24, 25-ны өдрүүдийн 09-19 цагийн хооронд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангана уу.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670781
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
