5 жилийн дотор ТЭРБУМТАН болсон НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг сарын ₮8,5 саяын ЦАЛИНТАЙ 5 жилийн дотор ТЭРБУМТАН болсон НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг сарын ₮8,5 саяын ЦАЛИНТАЙ
09 сарын 24, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

5 жилийн дотор ТЭРБУМТАН болсон НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг сарын ₮8,5 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 9 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй. 

Тодруулбал, тэдний нэг бол газрын албанаас хотын Ерөнхий менежер болсон НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг. 

Түүний хувьд  "Хот төлөвлөлт, судалгааны институт” НӨҮГ-ийн Удирдах зөвлөлийн дарга, НИТХ-ын төлөөлөгч гэсэн ДАВХАР ДЭЭЛТЭЙ болж буй.

Дүүргийн Газрын харилцааны албанд газар зохион байгуулагч байсан тэрээр сүүлийн 5 жилийн дотор  крандуулсаар хотын бүх өнгөтэй албан тушаалуудыг сэлгэж дуусгасан дардан намтартай  Г.Батзориг шиг төлөөлөгч НИТХ-д лав байхгүй.

Тэгвэл "Давхар дээлтэй" Г.Батзориг төлөөлөгчийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр 2024 онд 37 сая төгрөгийн орлоготой байсан бол 2025 онд 102 сая болж 3 ДАХИН нэмэгдсэн байна. Харин  гэр бүлийн орлого нь 0 төгрөг байсан хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

Харин 2019 онд нийт хөрөнгө 77 сая төгрөг байсан бол 2025 онд жилийн орлого нь 102 сая төгрөг, 530 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, хаустай болжээ. Мөн 495 сая төгрөгийн малтай, эзэмших, өмчлөх эрхийн хоёр газартай болж, нийт хөрөнгө нь 1,1 гаруй тэрбум төгрөг болсон байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮102 сая
Гэр бүлийн орлого:  ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮530 сая  /Орон сууц-1, Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮495 сая /Үхэр-95, Адуу-130, Адуу-15/
Газар: ₮60 сая /Өмчлөх-3074м2-1, Эзэмших-700м2-1 нийт хоёр ГАЗАРТАЙ /

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮21 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮30 сая гэж мэдүүлжээ.

₮8 саяар үнэлэгдэх орон сууцаа дөрөвхөн жилийн дотор 530 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, хаус болгож, 145 адуутай болох аргаасаа цалингаараа амьдардаг жирийн иргэддээ заагаад өгчихвөл улс эх орны ирээдүйд хэрэгтэй л юм даа!

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670765
0 эможи

keyboard_arrow_up