НИТХ-ын төлөөлөгч нарт ₮166 саяын цалин олгосон гэх хурган дарга С.Бямбасүрэн сарын ₮12,8 саяын ЦАЛИНТАЙ НИТХ-ын төлөөлөгч нарт ₮166 саяын цалин олгосон гэх хурган дарга С.Бямбасүрэн сарын ₮12,8 саяын ЦАЛИНТАЙ
09 сарын 22, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч нарт ₮166 саяын цалин олгосон гэх хурган дарга С.Бямбасүрэн сарын ₮12,8 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 9 сарын 22

Arslan.mn

“Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК буюу 22-ын Авто худалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд Автомашин, худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн өмчит хувьцаат компани юм. Kомпанийн Гүйцэтгэх захирлаар С.Бямбасүрэн 2025 оны 03 дугаар сард томилогдсон.

Гэтэл “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал”-ын Ерөнхий хяналтын сонсголын үеэр тус төвийн ТУЗ-ын дарга, гишүүдэд олгосон цалин урамшуулал олны шүүмжлэлийг дагуулж байсан.

Тодруулбал, "Олон улсын худалдаа, логистикийн төв"-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд болох НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Э.Хулан, Б.Эрдэнэтуяа, Г.Батбаяр, Ү.Ганболд, Ш.Алтансоёмбо нар нийт 166 саяын цалин, урамшуулал олгосон байдаг.

“Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК-ний ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Цалин урамшуулалын хороо зэрэг нийт 3 хороотой үйл ажиллагаа явуулдаг байна.

Тэгвэл НИТх-ын төлөөлөгч нарт ₮166 саяын цалин олгосон гэх Авто худалдааны цогцолборын захирал  С.Бямбасүрэнгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр "Олон улсын худалдаа, логистикийн төв"-ийн дарга болсноор орлого нь  нэг жилийн дотор 39 сая төгрөгөөс 154 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ. Өөрөөр хэлбэл, нэг сарын орлого нь 12,8 сая төгрөг гэсэн үг.

Мөн сүүлийн нэг жилийн дотор хадгаламж нь 7 сая төгрөгөөс 111 сая төгрөг болж НЭМЭГДСЭН байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮154 сая
Гэр бүлийн орлого: 42 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮615 сая  /Орон сууц-3, Авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮362 сая  /Toyota Toyota Prius XW50, Hyundai Sonata 7,  Toyota Land Criuser 300 маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮50 сая /Эзэмших-697м2-1, Эзэмших-700м2-2 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮111 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮158 сая гэж мэдүүлжээ.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670760
0 эможи

keyboard_arrow_up