Хот тохижилтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Г.Ууганбаяр “орох оронгүй“ ч ₮125 саяаар үнэлэгдэх 3 ГАЗАРТАЙ Хот тохижилтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Г.Ууганбаяр “орох оронгүй“ ч ₮125 саяаар үнэлэгдэх 3 ГАЗАРТАЙ
09 сарын 21, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хот тохижилтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Г.Ууганбаяр “орох оронгүй“ ч ₮125 саяаар үнэлэгдэх 3 ГАЗАРТАЙ

2026 оны 9 сарын 21

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид УИХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаа Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Г.Ууганбаярын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Түүний хувьд  “Хэмнэлтийн хууль“ зөрчиж, баярын хурал, ууланд алхалт хийхэд төсвөөс ₮27 саяыг зарцуулсан талаар өмнө бид мэдээлж байсан.

Тэрбээр ХОМ-тээ өөрийгөө орон сууцгүй хэмээн мэдүүлсэн ч нийт 125 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван газартай гэж мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮46 сая
Гэр бүлийн орлого: ₮158 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮60 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая 
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая  Kia Kia Sportage Crossover,  Toyota Rav 4 /
Мал аж ахуй: ₮50 сая /Адуу-5/
Газар: ₮125 сая /Өмчлөх-5000м2-1, Эзэмших-699м2-1, Эзэмших-700м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 30 сая
Хадгаламж:1,8 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  28 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, НИТХ-ын төлөөлөгч Г.Ууганбаяр 2025 оны есдүгээр сараас эхлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон ажиллаж буй.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670746
0 эможи

keyboard_arrow_up