Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК-ийн захирал Г.Гангамөрөн сарын 12,3 саяын ЦАЛИНТАЙ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан /2026.09.14/ болж, Нийслэлийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах менежер Х.Түвшинбаяр танилцуулсан.
Аудитын дүгнэлтээр Орон нутгийн өмчит байгууллагын удирдлагууд сард 5.5-12.8 саяын ЦАЛИН авдаг нь дундаж цалингаас өндөр байна гэдгээ мэдэгдсэн.
Тиймээс бид энэ удаа орон нутгийн өмчит төрийн байгууллагуудын удирдлагуудын цалингийн мэдээллийг цувралаар хүргэж байна.
Тэгвэл Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан нарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе.
Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн:
Тэрээр мэдүүлэгтээ жилийн 148 сая төгрөгийн орлоготой буюу сарын 12,3 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮148 сая
Гэр бүлийн орлого: ₮223 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮60 сая
Орон сууц барилга байгууламж: ₮220 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮110 сая / Lexus 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮113 сая /Хонь-250, Ямаа-180, Адуу-10/
Газар: ₮100 сая /Өмчлөх-5га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮45 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан:
Тэрээр мэдүүлэгтээ жилийн 116 сая төгрөгийн орлоготой буюу сарын 9,6 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮116 сая
Гэр бүлийн орлого: ₮65 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮50 сая
Орон сууц барилга байгууламж: ₮702 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮140 сая /BYD QCJ7150, Ford Transit маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая буюу үнэлгээгүй / Адуу-85, Хонь-150/
Газар: ₮0 сая буюу үнэлгээгүй /нийт 8 газартай/
- Эзэмших-200м2-1,
- Эзэмших-300м2-1,
- Эзэмших-400м2-2,
- Эзэмших-643м2-1,
- Эзэмших-647м2-1,
- Эзэмших-662м2-1,
- Эзэмших-675м2-1
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮86 сая
Хадгаламж: ₮60 сая
Авлага: ₮88 сая
Зээл: ₮10 сая гэж мэдүүлжээ.
