БГД-ийн Цагдаагийн газар болон ЭМТ, Насан туршийн суралцахуйн төвд ажлын хэрэгцээнд нь зориулан зөөврийн компьютер олголоо БГД-ийн Цагдаагийн газар болон ЭМТ, Насан туршийн суралцахуйн төвд ажлын хэрэгцээнд нь зориулан зөөврийн компьютер олголоо
09 сарын 15, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

БГД-ийн Цагдаагийн газар болон ЭМТ, Насан туршийн суралцахуйн төвд ажлын хэрэгцээнд нь зориулан зөөврийн компьютер олголоо

2026 оны 9 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн ЭМТ, Насан туршийн суралцахуйн төв, ХХҮХэлтэс, Цагдаагийн газрын дарга, хэлтсийн дарга нарт ажлын хэрэгцээнд нь зориулан зөөврийн компьютер гардууллаа.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа "Ажлын хэрэгцээнд нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр хангагдсанаар төрийн албан хаагчид замын түгжрэлд цаг алдахгүйгээр цахимаар ажлаа зохион байгуулах, шаардлагатай асуудалд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, ажлын уян хатан байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Энэ нь төхөөрөмжийн дэмжлэг гэхээс илүү цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, асуудлыг газар дээр нь болон цахимаар шуурхай шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлж буй хөрөнгө оруулалт юм.

Энэ үеэр төрийн албан хаагчдын нийгмийн асуудал, ажлын байрны орчин нөхцөл болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтийг нь сонслоо.

Төрийн албан хаагчдаа дэмжиж, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг нь сайжруулж байж, үүний зэрэгцээ хариуцлага, сахилга бат, ажлын гүйцэтгэлийг шаардах нь зүйтэй.

Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг сайжруулахын тулд энэ асуудлыг шат шатандаа бодитойгоор тавьж, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай." гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670678
0 эможи

keyboard_arrow_up