“Зорчигч тээвэр дөрөв“ идэвхтэй хөдөлгөөн, байгальд ээлтэй дадлыг дэмжих санаачилга хэрэгжүүллээ “Зорчигч тээвэр дөрөв“ идэвхтэй хөдөлгөөн, байгальд ээлтэй дадлыг дэмжих санаачилга хэрэгжүүллээ
09 сарын 15, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Зорчигч тээвэр дөрөв“ идэвхтэй хөдөлгөөн, байгальд ээлтэй дадлыг дэмжих санаачилга хэрэгжүүллээ

2026 оны 9 сарын 15

Arslan.mn

"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ нийтийн тээврийн үйлчилгээ өглөө эрт эхэлж, орой хүртэл үргэлжилдэг бөгөөд автобусны жолооч нар ажлынхаа онцлогоос шалтгаалан олон цагийг суугаа байрлалд өнгөрүүлдэг.

Иймд ажилтнуудын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг тэдний ажлын нөхцөлтэй уялдуулан зохион байгуулахад байгууллагын зүгээс анхаарч буй юм.

Мөн энэ удаагийн явган аялал нь хамт олноороо идэвхтэй хөдөлгөөн хийх боломж бүрдүүлж, цаашид тогтмол хэрэгжүүлэх ажлын эхлэл боллоо.

Аялалд оролцсон ажилтан бүр уул өөд гарахдаа хогны уут авч, зам дагуу болон өвс, хад чулуу, модны завсарт байсан хог хаягдлыг түүлээ. Цуглуулсан хогоо уулнаас буулган, зориулалтын цэгт хүргэж хаясан юм. Ингэснээр хамт олон байгальд амарч, алхахын зэрэгцээ орчныхоо цэвэр байдалд бодит хувь нэмэр оруулсан юм.

Arslan.mn

Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын захирал С.Баттулга “Жолооч нар үүрээр ажилдаа ирж, нийтийн тээврийн үйлчилгээ зогсох хүртэл буюу шөнө хүртэл суугаа ажилладаг онцлогийг дурдаж, жолооны ард удаан хугацаагаар суудаг ажилтнуудад идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгцээ их байдаг тул хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хамт олноороо байгальд алхах өдрийг санаачилсан” хэмээв. Цаашид явган аяллыг уламжлал болгон зохион байгуулж, тогтмол алхах, дасгал хөдөлгөөн хийх дадлыг ажилтнуудын дунд дэмжихээр зорьж буй аж.

Ажилтны эрүүл мэндийг дэмжих энэхүү санаачилгад байгаль орчны хариуцлагыг хамтатгасан нь аяллын гол онцлог байв. Аялагч өөрсдийн хогийг авч буухаас гадна бусдын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэсэн нь байгальд аялахдаа хүн бүрийн хэрэгжүүлэх боломжтой энгийн, бодит үлгэрлэл болсон юм.

Зарим ажилтан хүүхдүүдийн хамт оролцож, нэг өдрийг цэвэр агаарт, хамт олонтойгоо өнгөрүүлжээ. Эцэг эхчүүдийн орчноо цэвэрлэж, хог хаягдлаа зориулалтын цэгт хүргэж буй үйлдэл нь хүүхдүүдэд байгальд хариуцлагатай хандах дадлыг биеэр үлгэрлэсэн ач холбогдолтой байлаа.

Түүнчлэн өдөр тутмын ажлын орчноос өөр нөхцөлд хамтдаа алхаж, ярилцах нь ажилтнуудын харилцаа, хамт олны уур амьсгалд эерэгээр нөлөөлдөг. Аяллын үеэр шинэ санаа, санал солилцож, цаашид хамт олны оролцоотой үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэл нэмэгдсэн байна.

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ цаашид богино болон уртын алхалтыг тогтмол зохион байгуулж, ажилтнуудын идэвхтэй хөдөлгөөн, байгальд ээлтэй дадлыг дэмжихээр төлөвлөж байна. Тус байгууллагын хамт олон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өдөр тутамдаа хөдөлгөөн хийхэд цаг гаргаж, байгальд аялахдаа хог хаягдлаа бүрэн авч буух, боломжтой бол замдаа таарсан хогийг цэвэрлэн, орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670673
0 эможи

keyboard_arrow_up