Нэгдсэн төслийн удирдлагын газрын захирал З.Батырбек сарын 13.8 саяын ЦАЛИНТАЙ Нэгдсэн төслийн удирдлагын газрын захирал З.Батырбек сарын 13.8 саяын ЦАЛИНТАЙ
09 сарын 15, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нэгдсэн төслийн удирдлагын газрын захирал З.Батырбек сарын 13.8 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 9 сарын 15

Arslan.mn

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өчигдөр /2026.09.14/ болж, Нийслэлийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах менежер Х.Түвшинбаяр танилцууллаа.

Аудитын дүгнэлтээр орон нутгийн өмчит байгууллагуудын ЦАЛИН, УРАМШУУЛАЛ өндөр байгааг анхаарууллаа.

Тухайлбал, нийслэлийн  Бодлогын судалгаа, шинжилгээний төв болон Нэгдсэн төслийн удирдлагын газар зэрэг орон нутгийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтнуудын сарын цалин 5.5-12.8 сая төгрөг буюу дундаж цалингаас өндөр байгаа нь АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР гаргасан байна.

Тэгвэл өндөр цалинтай гэх Нэгдсэн төслийн удирдлагын газар Захирал З.Батырбекийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр мэдүүлэгтээ жилийн 166 сая төгрөгийн орлоготой буюу сарын 13,8 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮166 сая
Гэр бүлийн орлого: ₮140 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮58 сая
Орон сууц барилга байгууламж: ₮905 сая /Орон сууц-2, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮45 сая /Toyota Prius,  Hyundai Porter  маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮1 сая /Хонь-8
Газар: ₮60 сая /Эзэмших-500м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮60 сая
Хадгаламж: ₮9,4 сая 
Авлага: 365 сая
Зээл:  ₮207 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670662
1 эможи

keyboard_arrow_up