Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва сарын 13.5 саяын ЦАЛИНТАЙ Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва сарын 13.5 саяын ЦАЛИНТАЙ
09 сарын 15, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва сарын 13.5 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 9 сарын 15

Arslan.mn

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өчигдөр /2026.09.14/ болж, Нийслэлийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах менежер Х.Түвшинбаяр танилцууллаа.

Аудитын дүгнэлтээр орон нутгийн өмчит байгууллагуудын ЦАЛИН, УРАМШУУЛАЛ өндөр байгааг анхаарууллаа.

Тухайлбал, нийслэлийн  Бодлогын судалгаа, шинжилгээний төв болон Нэгдсэн төслийн удирдлагын газар зэрэг орон нутгийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтнуудын сарын цалин 5.5-12.8 сая төгрөг буюу дундаж цалингаас өндөр байгаа нь АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР гаргасан байна.

Тэгвэл өндөр цалинтай гэх  Нийслэлийн  Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагвын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр мэдүүлэгтээ жилийн 163 сая төгрөгийн орлоготой буюу сарын 13,5 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ. Мөн 2024 онд 71 сая төгрөгийн үнэлэгдэх 3 газар байсан боловч 2025 онд газаргүй гэж мэдүүлсэн нь анхаарал татаж буй. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮163 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮800 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮196 сая /Toyota Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮60 сая
Хадгаламж: ₮0 сая 
Авлага: 0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670661
0 эможи

keyboard_arrow_up