ХОМ: БЗД-ийн Засаг дарга И.БАТТӨГС ₮530 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, нэг ч төгрөгийн ОРЛОГОГҮЙ хэмээн мэдүүлжээ ХОМ: БЗД-ийн Засаг дарга И.БАТТӨГС ₮530 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, нэг ч төгрөгийн ОРЛОГОГҮЙ хэмээн мэдүүлжээ
09 сарын 11, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХОМ: БЗД-ийн Засаг дарга И.БАТТӨГС ₮530 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, нэг ч төгрөгийн ОРЛОГОГҮЙ хэмээн мэдүүлжээ

2026 оны 9 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн МАН-ын зодооны үеэр хэд хэдэн томилгоонууд өнгөрсөн хавраас хийгдээд буй. Үүний нэг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийн томилгоо юм. 

И.Баттөгсийн хувьд 2014 - 2020 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, дарга, 2020 оны 11 дүгээр сараас БЗД-ийн тамгын газрын дарга, 2025 оны 03 дугаар сараас УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөх, 2025 оны 06 дугаар сараас ХББО-ын сайд Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр БЗД-ийн Засаг даргаар томилогдсон байдаг. 

Түүний хувьд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нөлөөгөөр ажил, албан тушаалтай яваа гэж хэлэхэд хилсдэхгүй. Өмнө нь БЗД-ийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа төрийн албанд ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус дөрвөн хүнийг тамгын газарт ажилд авсан гэх шүүмжлэлд өртөж байсан удаатай. 

Тэгвэл Засаг ноён И.Баттөгсийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал 2021 онд өөрийн орлого нь 18 сая төгрөг байсан бол 2022 онд 59 сая төгрөг болон өсч, 2024 онд 57 сая болж буурсан. Гэтэл 2025 онд нэг ч төгрөгийн орлогогүй хэмээн мэдүүлсэн нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл хөрөнгө орлогын мэдүүлгээ нэр төдий худлаа мэдүүлдэг үү хэмээн хардаж болохоор байна. 

И.Баттөгсийн хамгийн сүүлийн дүр эсгэсэн ХОМ-тэй танилцья! 

Тэгвэл БЗД-ийн Засаг дарга болох И.Баттөгсийн 2025 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлого: ₮0
  • Гэр бүлийн орлого: ₮9 сая 800 мянга 
  • Орон сууц барилга байгууламж: ₮530 сая /орон сууц-2 /
  • Тээврийн хэрэгсэл: ₮90 сая  /Микроавтобус,Toyota, Alphard /
  • Мал аж ахуй:₮0 сая 
  • Газар:0 сая                                                                                                                                               
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮39 cая
  • Хадгаламж: ₮3,8 сая 
  • Авлага: ₮0 cая
  • Зээл:  ₮105 сая гэж мэдүүлжээ.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670636
0 эможи

keyboard_arrow_up