Л.Хосбаяр: Хэрэгтэн, сэжигтнээр татагдсан зүйл байхгүй. Би өөрийгөө шударга ажилласан гэдэгт итгэлтэй байгаа

НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярыг АТГ-аас шалгаж байна гэх мэдээлэл гараад буй.
Тэгвэл энэ талаар Л.Хосбаяр Хотын даргын цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогын талаар мэдээлэл өгөх үеэр албан ёсны тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Миний хувьд Х.Нямбаатар даргатай 2023 оноос хамтарсан. Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татагдсан эсвэл сэжигтэн болсон зүйл надад огт байхгүй. Би тангараг өргөсөн албан хаагч учраас ямар нэгэн байдлаар давуу байдлаа урвуулан ашиглаагүй.
АТГ-д дуудагдаж эрхэлж байсан ажлынхаа хүрээнд тодруулга өгсөн. 24 мега төслийн хэрэгжилт санхүүжилтийг хариуцаж байсан учраас тайлбар мэдүүлэг өгсөн. Би өөрийгөө хуулийн хүрээнд үнэнч шударга ажилласан гэдэгт итгэлтэй байгаа. Намайг сонгосон иргэд маань эргэлзэхгүй байгаарай" гэв.









