Н.Мандуул дарга нэг нь 56 сая төгрөгийн өртөгтэй 74 ширхэг “ухаалаг хогийн сав“ байршуулж, төсвөөс ₮4,1 тэрбум зарцуулжээ Н.Мандуул дарга нэг нь 56 сая төгрөгийн өртөгтэй 74 ширхэг “ухаалаг хогийн сав“ байршуулж, төсвөөс ₮4,1 тэрбум зарцуулжээ
09 сарын 09, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Мандуул дарга нэг нь 56 сая төгрөгийн өртөгтэй 74 ширхэг “ухаалаг хогийн сав“ байршуулж, төсвөөс ₮4,1 тэрбум зарцуулжээ

2026 оны 9 сарын 09

Arslan.mn

Монгол Улс өнөөдөр хог хаягдлын асуудлаа шийдэхдээ яг юунд хамгийн түрүүнд мөнгө зарцуулах ёстой вэ?

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул тус дүүрэгт нэг бүр нь 56 сая төгрөгийн өртөгтэй 74 ширхэг ухаалаг хогийн сав байршуулсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, 74 сав гэдэг нь энгийн тооцоогоор 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гэсэн үг.

Хотод өнөөдөр 56 сая төгрөгийн үнэтэй хогийн сав үнэхээр хамгийн хэрэгтэй зүйл мөн үү..

Дотоодын аж ахуйн нэгж ухаалаг технологи ашигласан, 5.4 тонн хог багтаадаг, металл, хуванцрыг автоматаар ялгах, дүүрсэн мэдээллээ төв системд дамжуулах зэрэг нь мэдээж сайхан сонсогдоно. Технологийн хувьд дэвшил гэж хэлж болох талтай. Гэхдээ хогийн асуудал гэдэг зөвхөн "хогоо хаана хийх вэ?" гэдэг асуудал биш шүү дээ.

Хамгийн гол нь хогоо хийсний дараа хаашаа явуулах, хэрхэн боловсруулах, хэр ихийг нь дахин ашиглах, хогийн цэг рүү очих хогийн хэмжээг хэрхэн бууруулах вэ гэдэг цогц асуудлыг олж харах ёстой.

Ухаалаг хогийн сав нь иргэдийн хаясан хогийг автоматаар ялгаж, ангилж байгаа ч эцэст нь нэг машинаар цуглуулан ачдаг, хогийн савны хаалга нээгдэхийг хүлээлгүй "дүүрсэн байна" гэж андуурч, хогоо гадуур нь орхиж байгаа нь мөн шүүмжлэл дагуулж буй. Мөн чипээ гээсэн иргэн дахин чип авахын тулд хороон дээрээ очих шаардлагатай болдог аж. 

Энэ бүх асуудал дээр  албаныхан хог дахин боловсруулах төрийн бус байгууллагуудтай шат дараатай гэрээ байгуулж, ангилан цуглуулалтыг боловсронгуй болгож байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ энэ бол бүрэн шийдэл гэж хэлэхэд хэцүүхэн. 

Товчхондоо, энэ бол хэлбэр талаасаа гоё нэртэй ажил боловч нөгөө талаасаа "ухаалаг хогийн сав" гэдэг нэрээр олон тэрбум төгрөг зарцуулах нь бодлогын хувьд эргэлзээ төрүүлэх нь ойлгомжтой. 

Энд хогийн савыг огт хэрэггүй гэж хэлж байгаа юм биш.  Харин 4.1 тэрбум төгрөгөөр 74 ширхэг өндөр үнэтэй хогийн сав тавихын оронд хог ангилан ялгах цэгүүдийг нэмэгдүүлэх, дахин боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, хуванцар, металл, цаасны түүхий эд цуглуулах тогтолцоог бий болгох, хог тээврийн тусгай зориулалтын машинуудыг нэмэгдүүлэх, хог дахин боловсруулах дэд бүтцэд хөрөнгө оруулах зэрэгт төсвийн мөнгөө зарцуулбал илүү урт хугацааны үр дүн гарах боломжтой биш гэж үү?

Хотын иргэдэд ухаалаг хогийн савнаас илүү ухаалаг хогийн менежмент хэрэгтэй байна, Н.Мандуул дарга аа...

Ухаалаг технологи гэдэг зөвхөн үнэтэй төхөөрөмж тавихыг хэлдэггүй. Хүнд амархан, системд үр ашигтай, төсөвт хэмнэлттэй байх нь жинхэнэ ухаалаг шийдэл болно...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670589
1 эможи

keyboard_arrow_up