Л.Хосбаяр: Хан-Уул дүүрэгт 8 сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо Л.Хосбаяр: Хан-Уул дүүрэгт 8 сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
09 сарын 09, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Л.Хосбаяр: Хан-Уул дүүрэгт 8 сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо

2026 оны 9 сарын 09

Arslan.mn

НИТХ-ын  төлөөлөгч, Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдтэй уулзаж, 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсролын салбарын тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр " Уулзалтын үеэр боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд хийж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар мэдээлэл өгч, сургалтын менежерүүдийн санал, хүсэлтийг сонссон.

“Хан-Уул дүүрэгт 2026 онд 8 сургууль ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд 4, 17, 22, 23 дугаар хороонд сургуулийн барилгын ажил дуусч, ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Мөн 2027 онд дахин 8 сургуулийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн зүгээс цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулах зорилгоор цэцэрлэг, сургуулийн барилга барих газар чөлөөлөлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 2026 оны 8 сарын байдлаар 5 сургууль, 4 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 12 барилга, байгууламжийг ашиглалтад оруулж, цэцэрлэгийн орны тоо 940, сургуулийн суудлын тоо 4100 орчмоор тус тус нэмэгдүүлээд байна. Боловсролын салбарын хөгжил, хүүхэд бүрийн суралцах тэгш боломжийг нэмэгдүүлэхэд сургалтын менежерүүдийн оролцоо, санал санаачилга чухал” гэдгийг онцоллоо.

Мөн сургалтын менежерүүдийн ажлын орчин, сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор албан хэрэгцээнд нь зориулан компьютер хүлээлгэн өгсөн юм" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670583
0 эможи

keyboard_arrow_up