НОСК-ийн гүйцэтгэх захирал Д.Жавхлан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ НОСК-ийн гүйцэтгэх захирал Д.Жавхлан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
09 сарын 04, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

НОСК-ийн гүйцэтгэх захирал Д.Жавхлан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2026 оны 9 сарын 04

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Д.ЖАВХЛАН Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн "Мэндчилгээ" дэвшүүллээ.

Барилга, хот байгуулалтын салбарын эрхэм барилгачид, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, салбарын гавьяатнууд, хөрөнгө оруулагчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!
  
“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК нь салбарын төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, улсын төсөв болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналт тавих, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин барилгажуулах, түрээслээд өмчлөх орон сууцаар хангах, орон сууцны сан, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ажиллаж байна.

2026 онд хийж, хэрэгжүүлж буй онцлох ажлуудаас дурдвал, 

  • Нийслэлийн мега төслийн хүрээнд хэрэгжиж буй СХД-ийн 5 дугаар хорооны 12.6 га талбайд Ханын материал орчмыг орон сууцжуулах гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл.
  •  ХУД-ийн 8 дугаар хорооны 24.77 га талбайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл.
  •  Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 8 айлын орон сууцны төсөл.
  • Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, дахин барилгажуулах төслийг Улаанбаатар хотын 5 дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байна.
  • Баянхошуу, Шархад дэд төвийн хүрээнд БЗД-ийн 19 дүгээр хороо, СХД-ийн 9 дүгээр хороонд хэрэгжиж буй 800 айлын ногоон орон сууцны төсөлд захиалагчийн техникийн хяналт тавин ажиллаж байна.

Ирэх онд бид өмнөх жилүүдийнхээ амжилт бүтээлийг бататгаж, цаашдын жилүүдэд улам их амжилт, бүтээн байгуулалтыг өрнүүлэх их үйлсэд шамдан ажиллана. Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, бүтээлч, үр бүтээлтэй ажиллах зорилгоор холбогдох төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Алтан гартай барилгачдын ур ухаан, хөдөлмөр бүтээлийн үрээр улс орны хөгжил дэвшлийн өнгө төрх тодорхойлогддог билээ.

Барилга, хот байгуулалтын салбарт хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж буй Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Дашбаатарын ЖАВХЛАН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670514
0 эможи

keyboard_arrow_up