Л.Хосбаяр: Наадамчдын замын урд талаас арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах замын ажил үргэлжилж байна
2026 оны 9 сарын 04

Наадамчдын замын урд талаас арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах замын ажил үргэлжилж байна.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "Хан-Уул дүүрэг, Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх 331 метр урт авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зорчих хэсгийг 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар зорчих хэсгийн асфальтбетон хучилт болон замын тэмдэглэгээний ажил бүрэн дууссан бөгөөд одоогоор гэрэлтүүлгийн ажил үргэлжилж байна. Явган хүний замын ажлыг 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн дотор гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж ажиллаж байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670513
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
