Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
2026 оны 9 сарын 03

Талийгаач А.А охины ар гэрийн хүсэлтийг хотын дарга Б.Пүрэвдагва хүлээн авч, тэднийг түрээсийн байранд амьдрах нөхцөлөөр хангаж, дэмжлэг үзүүлжээ.
Тодруулбал, Ховд аймагт хөрш айлынхаа тарвас хураах ажилд яваад амиа алдсан А.А охины хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Талийгаач охины ар гэрийнхэн өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод ирж, өмгөөлөгчийн хамт хотын дарга Б.Пүрэвдагвад хүсэлт гаргасан юм.
Хүсэлтийн дагуу хотын дарга Б.Пүрэвдагва тэднийг Улаанбаатар хотод байх хугацаанд нь түрээсийн байранд амьдрах нөхцөлөөр хангаж, дэмжлэг үзүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670495
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
