Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ
2026 оны 8 сарын 31

Хичээлийн шинэ жил эхлэх есдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын хэмжээнд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Тодруулж хэлбэл, дээрх өдөр автомашины улсын дугаарын сүүлийн орноос хамаарч тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй гэсэн үг юм.
Есдүгээр сарын 2-ноос дугаарын хязгаарлалт үргэлжилнэ.
Энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт 07:00-21:00 цаг хүртэл мөрөгдөж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670445
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
