Томчуудын хүүхдүүд болох Ж.Энхжаргалан, Х.Мөнхжин нар “хотын газар“-ыг МӨРИЙТЭЙ наймаалцаж тоглодог уу Томчуудын хүүхдүүд болох Ж.Энхжаргалан, Х.Мөнхжин нар “хотын газар“-ыг МӨРИЙТЭЙ наймаалцаж тоглодог уу
08 сарын 31, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Томчуудын хүүхдүүд болох Ж.Энхжаргалан, Х.Мөнхжин нар “хотын газар“-ыг МӨРИЙТЭЙ наймаалцаж тоглодог уу

2026 оны 8 сарын 31

Arslan.mn

Цахим орчинд томчуудын хүүхдүүд "хотын газар"-ыг мөрийтэй наймаалцаж, тоглодог гэх бичлэг цацагдаж олны шүүмжлэлийг дагуулж эхэллээ.

Тодруулбал,  НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан, Сэлбэ голын тохижилтын 6,2 тэрбумын ажлыг  авсан "Силла групп" компанийн захирал н.Балжинням, Дамбын Хишгээгийн хүү Х.Мөнхжин, жүжигчин Б.Баттөр буюу Ангууч  нар мөрийтэй покер тоглохдоо нийслэлийн газраар мөрийцөж буй бичлэгээ санамсаргүй оруулсан байжээ. 

Төд удалгүй Дамбын Хишгээгийн хүү Х.Мөнхжин уг бичлэгээ "стори"-оосоо устгасан байв. Тэнд хамт тоглож буй залуучууд нь Улаанбаатар хоттой ямар нэг байдлаар хамтран ажилладаг, ажил авч туслан гүйцэтгэдэг нөхдүүд байсан нь анхаарал татна.

Цахим орчинд уг бичлэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал, Хотын дарга Б.Пүрэвдагва нарын найзууд гэх нам дагасан залуусын фракц буюу баян айлын өв залгамжлагч нар тогтмол мөрийтэй тоглодог нь үнэн хэмээн таниж, мэдэх хүмүүс нь бичжээ. Тэд нийслэлийн газрыг, хотын томоохон тендерийг хэнд нь өгөхөө мөрийнд тавьж тоглодог гэх яриа албан бусаар МАН дотор хөвөрч байсан юм. Тэгвэл уг яриа оргүй болох нь дээрх бичлэгээр нотлогдоно. 

Дашрамд сонирхуулахад Силла группийн захирал н.Балжинням нь АПУ-ийн тохижилтийн ажлуудыг тогтмол хийдэг залуу. Хэл ам татлаад буй "алдарт" сэлбэ голын тохижилтийг хийсэн нэр зүүсэн. 6,2 тэрбумаар тоглосон гэхэд хэлсдэхгүй. Харин НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн хувьд улсад хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа билээ. 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670436
1 эможи

keyboard_arrow_up