ОСНААУГ-ын удирдлагын багийн 15 дахь уулзалтыг Хэрэглэгчдэд үйлчлэх 16 дугаар төвд хийлээ
2026 оны 8 сарын 24

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагын багийн 15 дахь уулзалтыг Хэрэглэгчдэд үйлчлэх 16 дугаар төвд хийлээ.
Тус төв нь Сонгинохайрхан дүүргийн 2, 4, 18, 20, 29, 34, 38 дугаар хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 23 сууц өмчлөгчдийн холбооны 133 орон сууцны барилга, 35 дулааны узель, 135 цахилгааны ерөнхий шит, 408 ариутгах татуургын худгийн хэвийн ажиллагааг ханган ажилладаг.
Мөн 7,610 айл өрх, 22,729 оршин суугч, 3 сургууль, 6 цэцэрлэг, 387 аж ахуйн нэгж, байгууллагын дулаан, ус, цахилгаан хангамж болон ариутгах татуургын үйлчилгээг тасралтгүй хүргэж байна.
Уулзалтаар:
- Засварчдын ажлын хувцас, хангалт болон нормын хэрэгжилт
- Борлуулалтын орлогын төлөвлөгөөг хангаж, байгууллагын зорилтот түвшинд хүрч ажиллах
- Иргэдийн санал, хүсэлтийг сонсож, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдтэй зөв боловсон, хүндэтгэлтэй харилцах
- Байгууллагын 80 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлууд
Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгах санал, санаачилгыг хэлэлцэн, ажилтнуудын санал хүсэлтийг сонслоо.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670340
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:









