COP17: “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа

COP17-ийн хүрээнд “Women Corporate Directors Mongolia”, “ORDA” болон “Solenne” байгууллагууд хамтран “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын уур амьсгалын санхүүжилтийн экосистемийг бэхжүүлэх, бодлогын зорилтыг дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай уялдуулах, санхүүжилт татах боломж болон тулгамдаж буй саад бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын салбар дахь эмэгтэй манлайлагчдын оролцоо, хувь нэмрийг онцлох зорилготой энэхүү арга хэмжээнд УИХ-ын эмэгтэй гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо. Мөн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн оролцсон юм.
Тус уулзалтаар Монгол Улсад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай бодлого, институцын орчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шаардлага хангасан төслүүдийг хөгжүүлэх боломж, олон улсын болон хувийн хөрөнгийг татахад тулгардаг хүндрэлүүдийн талаар санал солилцлоо. Мөн цаашид хамтран ажиллах, шинээр түншлэх, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид үндэслэн уур амьсгалын санхүүжилтийн хамтарсан баримт бичиг боловсруулах талаар хэлэлцэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл боломждоо тулгуурлан хувийн хэвшилтэй нээлттэй хамран ажиллаж, агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмжгүй байдал, орон сууцжуулалтын асуудлыг шийдэх боломжтой хэмээлээ. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдыг нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр оролцохыг урилаа.


