Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт агуулах шатжээ
2026 оны 8 сарын 19

Өнгөрсөн шөнийн 00:45 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд агуулах шатаж байна гэх дуудлага бүртгэгджээ.
Онцгой байдлын албан хаагчдыг очиход иргэн Н-ын хоёр давхар үйлчилгээний төвийн B1 давхарт ачааны автомашины бүхээгийн урд хэсэг шатаж, барилгын хана, таазны хэсэг хайрагдаж байжээ.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670250
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
