Зогсоолоос хүнээ аваагүй жолооч нарыг торгов Зогсоолоос хүнээ аваагүй жолооч нарыг торгов
08 сарын 17, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Зогсоолоос хүнээ аваагүй жолооч нарыг торгов

2026 оны 8 сарын 17

Arslan.mn

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны наймдугаар сарын 1-2-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн М.Энхтүвшин: Ч:63(Хан Хиллс-МУБИС) чиглэлд явж байсан 1-084 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид арга хэмжээ авч хариу өгнө үү. Тээврийн хэрэгслийг асаалттай дотроо хүнтэй орхиж явсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ны 1-084 гарааш дугаартай жолоочид ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Зорчигч тээвэрлэх дүрмийн 4.4.3-т заасан жолооч Б.Н-т “Зорчигчийн танхимд зорчигч байх үед автобусыг эзгүй орхих, замналын дагуу тогтоосон автобусны буудлаас өөр газар зогсоох” зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх талаар тайлбарлаж үүрэг даалгавар өгч ажилласан.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Г.Баасан-Ган: Д:1 (Шархадны эцэс-Чулуун овоо)  чиглэлд явж байгаа 16-036 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү. Гомдолтой. ("Төмөр замын засварын төв"-автобусны зогсоолоос хүнээ аваагүй.) Камер шүүх цаг: 16:15-16:16

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 16-036 гарааш дугаартай Д:1 тээврийн хэрэгслийн жолоочид ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Гэрэлтуяа: Ч:51 (Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав ХТ) чиглэлд явж байсан 11-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн 11-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С-д ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Д.Ариунцацрал: Ч:9 (Нисэх- 4-р дэлгүүр-МУБИС) чиглэлд явж байсан 15-046 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Насанд хүрээгүй хүүхдийг хөөж буулгасан, хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-046 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б-ийг шалгаж, ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Гэрэлтуяа: Ч:24А (Зүрх уул-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 25-082 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 1-073 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Л-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Буянбадрах: Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол) чиглэлд явж байсан 11-105 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. "Баруун салааны 11-р буудал"-аас суугаад эцэс рүү явах гэтэл утга учиргүй загнаж, хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн 11-105 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З-д ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Өнөрцэцэг: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-068 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-068 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б-ийг шалгаж, ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Иргэн: Ч:65 (Зайсан-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-050 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Эмсид” ХХК-ийн жолооч Г.Э-ыг шалгаж, ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ихбаяр: Х:11 (Давааны зөрлөг-Эмээлт-5 шар) чиглэлд явж байсан 3-092 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-092 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.У-ыг шалгаж, ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Өнөржаргал: Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд явж байсан 1-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-д ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670221
0 эможи

keyboard_arrow_up