“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа I ангид элсэж буй сурагчдыг хүлээн авч, дүрэмт хувцас гардууллаа  “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа I ангид элсэж буй сурагчдыг хүлээн авч, дүрэмт хувцас гардууллаа 
08 сарын 11, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа I ангид элсэж буй сурагчдыг хүлээн авч, дүрэмт хувцас гардууллаа 

2026 оны 8 сарын 11

Arslan.mn

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд, гэр бүлийг дэмжих чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. Тэгвэл үүний нэг бол ажилчдынхаа энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг хүлээн авч, ажлын нэг өдөртэй танилцах өдөрлөг зохион байгууллаа.

Arslan.mn

Энэ үеэр “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал С.Баттулга нэгдүгээр ангид элсэж буй хүүхдүүдэд сурлагийн өндөр амжилт хүсэн, сурагчийн дүрэмт хувцсыг нь хүлээлгэн өглөө. 

Мөн тэрээр “Манай жолооч нар өглөөний ургах нартай уралдан ажилдаа гарч, оройн харуй бүрийд л гэртээ харьдаг учраас гэр бүлдээ цаг гаргах боломж хомс байдаг. Тиймээс бид ажилчдынхаа хүүхдүүдийг өнөөдөр хүлээн авч, ээж, аавынх нь ажилтай танилцуулах, нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Цаашид ажилчдынхаа гэр бүлд чиглэсэн дэмжсэн олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна” гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Эрдэнэбаяр: 

Би “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-т хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Бидний ажил иргэдийг хүссэн газарт нь аюулгүй, найдвартай хүргэж өгдөг хариуцлагатай, сайхан ажил. Гэхдээ ажлын цагийн онцлогоос шалтгаалан ар гэр, хүүхдүүддээ цаг зав гаргах боломж хязгаарлагдмал байдаг. Бидний ажлын онцлогийг ойлгож, хүүхдүүдэд маань зориулан өдөрлөг зохион байгуулж байгаад баяртай байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажилтай танилцаж, бидний хийдэг ажлыг ойлгож мэдсэн нь тун сонирхолтой байлаа. 

Өдөрлөгийн үеэр хүүхдүүд ээж, аавынхаа ажил, хөдөлмөрийн үнэ цэнэ, онцлогийг ойлгож, бахархах сэтгэл төрсөн гэдгийг хуваалцсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670156
1 эможи

Зочин
2026-08-11 13:35
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten
keyboard_arrow_up