08.15-наас 09.12 хүртэл нийслэлд дугаарын хязгаарлалт тогтооно
2026 оны 7 сарын 29

08.15-наас 09.12 хүртэл нийслэлд авто машины дугаарын хязгаарлалт тогтооно гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэв.
Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Нөгөө талдаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдана. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, зочдын ачаалал нэмэгдэнэ.
Энэ утгаараа наймдугаар сарын 15- наас есдүгээр сарын 12-ны хооронд жил бүр хэрэглэж ирсэн автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР явна.
Тиймээс та бүхэн өөрийн автомашины улсын дугаарт тааруулж ажлаа төлөвлөхийг хүсэж байна. Хотын даргын хувьд хэлэхэд бидний өнөөдрийн байгаа нөхцөл байдал ийм байна. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670025
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
