Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг чиглэл болгов Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг чиглэл болгов
07 сарын 22, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг чиглэл болгов

2026 оны 7 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Хуралдаанаар:

  • 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, хичээлийн шинэ жил, “COP 17” хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
  • Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн барилгуудын зориулалтыг өөрчлөн “Хотхоны бага сургууль” болгож 2,200 гаруй суралцагчийг хамруулахаар ажиллаж байна.
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай байна. Дулаан, цахилгаан, ус хангамжийг тасалдуулахгүйгээр өвөлдөө бэлтгэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгав.
  • Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг нийслэлийн Замын хөгжлийн газарт чиглэл болгов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669956
0 эможи

keyboard_arrow_up