Иргэний зөвлөлөөс БЗД-ийн цагдаагийн газартай хамтран иргэдийн саналыг сонслоо
2026 оны 7 сарын 08

Нийслэлийн Иргэний зөвлөлөөс дүүргийн иргэдийн санаа бодлыг сонсох, цагдаа-иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэдэд мэдээлэл хүргэх, санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар, түүний харьяа хэлтсүүд болон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, дүүргийн иргэдийн хамт оролцлоо.
Иргэдэд хүний эрх, Нийслэлийн Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа, дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын референт О.Тодбулаг "Хүний эрхийн үндсэн ойлголт", Нийслэлийн Иргэний зөвлөлийн төлөөлөл иргэдийн санал бодлыг хэрхэн албаныханд хүргэж буй талаар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 02 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Бат-Эрдэнэ "Дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ" сэдвээр тус тус мэдээлэл өглөө.
Уулзалтад Баянзүрх дүүргийн 43 хорооны нийт 500 орчим иргэн оролцсон бөгөөд иргэдийн зүгээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлж, идэвхтэй оролцлоо.
Нийслэлийн Иргэний зөвлөлөөс цаашид иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цагдаа-иргэний хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах юм.





Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669798
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
