ОСНААУГ-ын дарга Э.Энхтөр Чингэлтэй дүүрэгт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх 6,7 дугаар төвүүдэд ажиллалаа

"Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар" ОНӨААТҮГ-ын дарга Э.Энхтөр Чингэлтэй дүүрэгт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх 6,7 дугаар төвүүдэд ажиллалаа.
Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6 нь Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5514 айл өрх, 287 аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлдэг бол Хэрэглэгчдэд үйлчлэх төв-7 нь Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны 8307 айл өрх, 1385 аж ахуйн нэгжийн халуун, хүйтэн ус, бохир зайлуулах болон цахилгааны шугам сүлжээний засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг.
Уулзалтаар:
1. Ажлын цагийн зохицуулалт нийцэж байгаа эсэх, цахимаар ажиллах нөхцөл, зохицуулалт
2. Ажлын байрны орчин нөхцөл, барилга байгууламжтай холбоотой тулгамдсан асуудлууд
3. Санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж, төвүүдийн орлого бүрдүүлэлт, зардлын зохистой төлөвлөлт
5. Ирэх онд тохиох 80 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар
6. Баяр наадмын өдрүүдэд ажиллах зохион байгуулалтын талаар тус тус санал солилцлоо.
Цаашид анхаарч ажиллах дараах чиглэл өглөө.

- Шуурхай үйлчилгээний албанд иргэдээс ирүүлсэн дуудлага, хүсэлтийн дагуу оршин суугчдад хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх зарчмыг баримтлан айл өрхийн халуун, хүйтэн ус, цахилгааны засвар үйлчилгээг стандартын дагуу түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх
- Аж ахуйн нэгж, айл өрхтэй хийх гэрээжүүлэлтийг эрчимжүүлэх
- 3 ба түүнээс дээш төлбөрөө төлөөгүй аж ахуй нэгж, айл өрхөд мэдэгдэх хуудас өгч төлөөгүй нөхцөлд хууль, дүрэм журмын дагуу дараагийн шатны арга хэмжээг авах
- Борлуулалтын орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавих
- Баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, чиглэлийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байхыг анхаарууллаа.













