Аравдугаар Богд Хүй долоон худагт морилон саатжээ Аравдугаар Богд Хүй долоон худагт морилон саатжээ
06 сарын 27, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Аравдугаар Богд Хүй долоон худагт морилон саатжээ

2026 оны 6 сарын 27

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” Хүй долоон худагт болж байна.

Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт өнөөдөр Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнд морилон саатаж, сүсэгтэн олны итгэл бишрэл, залбирал мөргөлийн дээд ерөөлийг соёрхов.

Даншиг наадам нь 1639 онд Монголын шашин, соёл, төрийн түүхэнд онцгой байр суурь эзлэх үйл явдал болох Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжлөн залах ёслолоос эхтэй, олон зууны түүх, уламжлалыг өвлөн ирсэн үндэсний томоохон баяр юм. Энэхүү наадам нь Монголын бурхан шашны зан үйл, урлаг, өв соёлыг хадгалан түгээсэн уламжлал төдийгүй монголчуудын оюун санааны нэгдэл, соёлын дархлааг илэрхийлсэн үнэ цэнтэй өв билээ.

Даншиг наадмын хамгийн онцгой, сүр жавхлант хэсэг нь Бурханы шашны бага таван ухааны нэг болох бүжиглэлийн ухаанд хамаарах Хүрээ цам юм. Цам харайн бүжих үеэр Очирваань бурхны догшин дүр, уран хошин цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг олон бэлгэдэлт дүрүүд амилж, нийт 120 гаруй цамчид хамгийн том, нарийн хийцтэй баг өмсгөл, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён оролцдог.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669626
0 эможи

keyboard_arrow_up