ФОТО: Жуулчдад туслах гадаад хэлтэй “ОЮУТАН ЦАГДАА” нар үүрэг гүйцэтгэж эхэллээ

Монгол Улсын 3асгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээ, мэдээллийг шуурхай өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэхээр гадаад хэлний мэдлэгтэй оюутан залуучуудыг сонгон шалгаруулж, энэ оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2 сарын хугацаатай “Оюутан цагдаа-2026” арга хэмжээг эхлүүлж байна.
Ингэснээр жуулчдад туслах гадаад хэлтэй “ОЮУТАН ЦАГДАА” нар өнөөдрөөс үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны удирдлагууд болон 12 их, дээд сургуулийн 80 оюутан залуучууд оролцлоо.

“Оюутан цагдаа” арга хэмжээг 2014 оноос эхлэн 11 удаагаа зохион байгуулж, байгаа бөгөөд нийт 812 оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулан, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, жуулчдад соёлын өв, түүх дурсгал үзвэр үйлчилгээний байршил мэдээллийг түгээх ажлыг зохион байгуулж ирсэн.
Оюутан, залуучууд уг арга хэмжээнд оролцсоноороо гадаадын иргэд жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлэх, мөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гадаад хэл болон хууль, эрх зүйн мэдлэгээ сайжруулах, бусадтай харилцах ур чадвараа дээшлүүлэх зэргээр өөрийгөө хөгжүүлэн зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх нь чухал юм.











