Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
06 сарын 22, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

2026 оны 6 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Улмаар НИТХ дахь намын бүлгүүд уг төслийг хэлэлцэн дэмжиж, өнөөдөр болсон ээлжит бус XIII хуралдаанаар эцэслэн баталлаа.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн үндэслэлүүдийг танилцуулахдаа:

Олон улсын геополитикийн нөхцөл байдал, нефть болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйлчилгээний зардал нэмэгдэж байгааг онцоллоо. Иймээс эдгээр үйлчилгээг тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага үүссэн.

Мөн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөлд нийцүүлэн шинэчлэх.

Түүнчлэн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэхэд шаардагдах нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэхээр төсөвт тусгажээ.

Үүнээс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн сахилга бат, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тодотгол хийж байгаа талаар танилцуулсан юм.

Хуралдаанаар төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудад дэмжлэг үзүүлэх, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэх чиг үүрэг бүхий НИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Arslan.mn

Мөн зарим төлөөлөгч нийслэл хот улирал тутам төсвөө тодотгож байна гэх шүүмжлэлтэй холбоотойгоор хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа эсэхэд анхаарах, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас олон жил орон гэргүй амьдарч буй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хотын бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлэн, нэн шаардлагатай төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669536
0 эможи

keyboard_arrow_up