АУДИТ:Авто худалдааны цогцолборын санхүүгийн тайлангаас  “тэтгэмжийг хавтгайруулж олгосон“ зэрэг ₮1,3 тэрбумын ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ АУДИТ:Авто худалдааны цогцолборын санхүүгийн тайлангаас “тэтгэмжийг хавтгайруулж олгосон“ зэрэг ₮1,3 тэрбумын ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
06 сарын 19, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

АУДИТ:Авто худалдааны цогцолборын санхүүгийн тайлангаас “тэтгэмжийг хавтгайруулж олгосон“ зэрэг ₮1,3 тэрбумын ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

2026 оны 6 сарын 19

Arslan.mn

Нийслэл дэх Төрийн аудитын газраас нийслэлийн “Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.

Тодруулбал, аудитаар нийт 1,3 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 712 сая мянган төгрөгийн 1 зөвлөмж, 1,3 тэрбум төгрөгийн 5 албан шаардлага өгчээ.

Нийт илрүүлсэн 1,3 тэрбум төгрөгийн зөрчил нь аудитын тогтоосон материаллаг байдлын түвшнээс 1,3 тэрбум төгрөгөөр их байгаа тул “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Тухайлбал, 

  • Тайлант хугацаанд 628 сая  төгрөгийн авлага, өглөгийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй 
  •  67 сая төгрөгийн бараа материал, 91 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг нийт 159 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн.
  • Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргах бүрд тэтгэмжийг 1-4 сараар олгож нийт 76 сая төгрөгийн тэтгэмжийг хавтгайруулж олгосон зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.

“Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК буюу 22-ын  Авто худалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд Автомашин, худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн өмчит хувьцаат компани юм. Kомпанийн  Гүйцэтгэх захирлаар С.Бямбасүрэн 2025 оны 03 дугаар сард томилогдон ажиллаж буй.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669505
0 эможи

keyboard_arrow_up