Төлөөлөгч нарт ₮166 саяын цалин,урамшуул олгосон С.Бямбасүрэнгийн орлого “Авто худалдааны цогцолбор“-ын захирал болсноор ₮1,9 тэрбумаас ₮39 сая болж БУУРЧЭЭ

“Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК буюу 22-ын Авто худалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд Автомашин, худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн өмчит хувьцаат компани юм. Kомпанийн Гүйцэтгэх захирлаар С.Бямбасүрэн 2025 оны 03 дугаар сард томилогдсон.
Гэтэл “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал”-ын Ерөнхий хяналтын сонсголын үеэр тус төвийн ТУЗ-ын дарга, гишүүдэд олгосон цалин урамшуулал олны шүүмжлэлийг дагуулж буй.
Тодруулбал, "Олон улсын худалдаа, логистикийн төв"-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд болох НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Э.Хулан, Б.Эрдэнэтуяа, Г.Батбаяр, Ү.Ганболд, Ш.Алтансоёмбо нар нийт 166 саяын цалин, урамшуулал авчээ.
“Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК-ний ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Цалин урамшуулалын хороо зэрэг нийт 3 хороотой үйл ажиллагаа явуулдаг байна.
Тэгвэл тус төвийн Гүйцэтгэх захирлаар С.Бямбасүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр "Олон улсын худалдаа, логистикийн төв"-ийн дарга болсноор орлого нь 1,9 тэрбум төгрөгөөс 39 сая төгрөг болж буурчээ. 2022 онд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэлтсийн даргаар ажиллахдаа 1,9 тэрбум төгрөгийн орлоготой байжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮39 сая
Гэр бүлийн орлого: ₮1,6 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮347 сая
Орон сууц барилга байгууламж: ₮382 сая /Орон сууц-3/
Тээврийн хэрэгсэл: ₮301 сая /Toyota, Land Criuser 300, Toyota, Toyota Prius XW50 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮5 сая /Эзэмших-697м2-1, Эзэмших-700м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮7 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮11 сая гэж мэдүүлжээ.

