“Давхар дээл”-ээр өөрийгөө хучиж, мэдээлэлд ойр байдлаа ашиглан тендер завшсан Б.Сэргэлэнбаатарт хэзээ хариуцлага тооцох вэ...

Нийслэлчүүдийнхээ төлөө дуу хоолой нь болж ажиллана хэмээн тангараг өргөн НИТХ-д сонгогдсон төлөөлөгч нар нь амьдрал дээр хэд хэдэн “давхар дээл” өмсөж, мэдээлэлд ойр байдлаа ашиглан тендерүүдийг хамаж суугаа нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Уг шүүмжлэлийн гол эздийн нэг нь НИТХ-ын төлөөлөгч, Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн гишүүн Б.Сэргэлэнбаатар юм.
Хотын дарга асан Х.Нямбаатарын баруун гарын хүн гэгддэг б.Сэргэлэнбаатар нь “Сэлбэ дэд төв”-ийн тендерийг хамаарал бүхий компаниараа авсан гэх асуудалд холбогдож, АТГ-т 48 цаг саатуулагдаж байсан. Тодруулбал 2025 оны долоодугаар сарын 3-нд түүний хамаарал бүхий “Професионалстрой” ХХК-аараа “Сэлбэ дэд төв”-ийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт шалгарсан байгаа юм.
Тус компани нь өмнө нь ямар ч тендерт шалгарч үзээгүйг tender.gov.mn сайтаас харж болно.
СХД-ээс хоёр дахь удаагаа НИТХ-д сонгогдсон Б.Сэргэлэнбаатар нь Доктор авто сүлжээ ХХК-д менежерээс СХД-ийн тохижилт, үйлчилгээний газрын даргаар болон томилогдож, энэ цагаас хойш улс төрийн шатаар тасралтгүй дээшээ өгсөж буй.
"Давхар дээл”-ээр өөрийгөө хучаад, ашиг сонирхлын зөрчил үүсгэн, мэдээлэлд ойр байдлаа ашиглан “өөрөө баяжих”-ыг урьтал болгож буй түүнд хэзээ хариуцлага тооцох вэ...
