ТАНИЛЦ: Дахин төлөвлөлтийн асуудлаас зугтаж, Засаг даргын суудалд “тооноор“ орж ирсэн З.Төмөртөмөө

Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч З.Төмөртөмөө нь 2020 оноос хойш дөрөв дэх даргын албан тушаалдаа шилжин очлоо.
Тодруулбал, Хотын даргаар Х.Нямбаатарыг ажиллаж байх үед НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө нь 2025 оны 01 дүгээр сард орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Бага тойрууд 30 гаруй орон сууц ашиглалтын шаардлага хангахгүй, дахин. Төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүнээс СУИС орчмын 6, 44 дүгээр байруудын оршин суугчид дахин төлөвлөлтөөр шинэ төсөл хэрэгжүүлж өгөхийг Хотын даргад уламжилснаар 7 жил хүлээж байгаа аж.
Харин нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь гурван давхар байшинг нурааж, газар дээр нь 16 давхар барилга сүндэрлүүлэхээр болов. Уг барилгыг барихаар сонгогдсон компанитай холбоотой хэл ам, асуудал цахим орчинд гарсан. Тус дахин төлөвлөлтөд хамрагдсан оршин суугчдын зүгээс ямар ч туршлагагүй, санхүүгийн чадамжгүй компанийг тулган шаардалтаар сонгосонд нь санаа зовож байгаа цахим орчинд илэхийрлээд байгаа.
Дахин төлөвлөлтийн ажлыг даан авч ард нь гарна хэмээн нэг жилийн өмнө амлаж байсан гүйцэтгэх захирал, төлөөлөгч З.Төмөртөмөө нь амлалтаасаа буцаж өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын сэнтийд “тооноор” орж ирээд суухаар болов.
Нийслэлийн шат шатанд ажилласан ямар ч туршлагагүй нам дагасан залуучууд нутгийн зөвлөл, улс төрийн хүрээллийнхээ “лобби” бүлгээр дамжуулан энэ мэт даргын албыг туршлага харгалзахгүй сэлгэж байгаад иргэд шүүмжлэлтэй байна.
Тэгвэл онгорхой нүх болгон руу шургалж, суудал болгон руу зүтгэдэг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө гэж ХЭН БЭ ?
З.Төмөртөмөө нь Баянхонгор аймагт дунд сургуулиа 2005 онд төгсөж, 2005-2010 онд СУИС-ийг соёл урлагийн удирлагаар дээд боловсрол эзэмшжээ. 2014-2016 онд Сан дээд сургуульд магистраа хамгаалсан байна.
З.Төмөртөмөөгийн хувьд 2006-2009 онд Их монгол радиод, 2012-2013 онд Royal телевизэд, 2013-2015 онд Zaluu.com сайтад ажиллаж байхдаа ШӨХТГ-ын даргын зөвлөхөөр давхар ажилласан хэмээн намтартаа дурджээ.
Тэрбээр 2016 оноос эхлэн УИХ-ын гишүүний зөвлөх, 2019 онд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан гэжээ.
Улмаар 2021 онд тухайн үеийн хотын дарга Д.Сумьяабазарын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоор томилогдсон юм. Гэвч 2023 онд Хотын орлогч З.Төмөртөмөөг ЗГХЭГ-аас шалгаж байгаа, хариуцлага тооцох талаар тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байв.
МАН-ын залуусын тоглоом болж буй өнөөгийн нийгэмд эдийн засаг улам хүндэрч, дарга нарын чансаа улам муудаж, төрийн албаны хүний нөөцийн бодлого алдагдаж, сонгуулиас сонгуулийн хооронд амьдрал улам дороотож буй.
НИТХ-ын төлөөлөгч нь иргэдээ төлөөлж, дуу хоолой нь болж, хууль эрх зүйн орчны асуудлыг нь шийдвэрлэж өгөх байтал даргаас даргын хооронд “айл гэр болж” тогло хэмээн сонгоогүй нь лавтай!









