Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна
06 сарын 11, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

2026 оны 6 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталж, 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2028 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

Энэ дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газар эзэмшиж буй иргэнд газар өмчлүүлж эхэлсэн. Харин 2003-2025 онд нийслэлийн 213579 иргэнд 11396 га газрыг өмчлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд бүртгэлтэй нийт иргэдийн 12 хувь нь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлжээ. 

Тэгвэл НИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 25/134 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталсан бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт 2026 онд 2843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх юм. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх аяныг өчигдрөөс эхлүүллээ. Тус аяныг 10 хоногийн хугацаанд 09:00-16:00 цагт хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулах аж.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн хэмжээнд эзэмших эрхийг өмчлөх эрх рүү шилжүүлэх боломжтой 114021 нэгж талбарын газар ашиглалтын байдлын судалгааг гаргаж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлжээ.  Үүнээс газар дээрээ 2-30 жил амьдарсан, өмчлөх боломжтой 99517 нэгж талбарын мэдээллийг Газрын албанд ирүүлсэн тул газрын кадастрын мэдээллийн системд утасны дугаар нь бүртгэлтэй 37714 газар эзэмшигч иргэнд зурвас илгээх зэрэг ажлыг аяны хүрээнд зохион байгуулж эхэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669330
0 эможи

Өнөрөө
2026-06-11 10:04
Зуслангийн газар өмчлөхөөр авч болох уу
keyboard_arrow_up