ЧД-ийн Засаг даргад горилж буй НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн орлого жилийн дотор ₮44 саяас ₮5.3 сая болж БУУРЧЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул ажлаа өгнө гэх яриа гараад буй.
Тэгвэл түүний оронд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө томилогдон ажиллахаар болсон сурагтай.
ЧД-ийн Засаг даргад горилж буй З.Төмөртөмөөгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлого нь жилийн дотор 44 сая төгрөгөөс 5,3 төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮5,3 сая
Гэр бүлийн орлого: ₮4 сая
Орон сууц барилга байгууламж: ₮120 сая / орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая /
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮150 сая
Хадгаламж: ₮14 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮70 сая гэж мэдүүлжээ.










