Шинэ хотын даргын Төслийн менежерээр томилогдох Л.Ариунтуяа ₮221 саяын ОРЛОГОТОЙ, ₮35 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ Шинэ хотын даргын Төслийн менежерээр томилогдох Л.Ариунтуяа ₮221 саяын ОРЛОГОТОЙ, ₮35 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ
06 сарын 09, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шинэ хотын даргын Төслийн менежерээр томилогдох Л.Ариунтуяа ₮221 саяын ОРЛОГОТОЙ, ₮35 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ

2026 оны 6 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва  хоёр орлогч, гурван төсөл хариуцсан менежертэй ажиллахаар болжээ.

Тодруулбал, Өмнөх Засаг даргын үед ажиллаж байсан хоёр орлогч болох Б.Мөнхбат, А.Амартүвшин нар хэвээр үлдэх бөгөөд нэмж НИТХ-ын төлөөлөгч Г.Жаргалсайхан, Б.Сэмжидмаа, Л.Ариунтуяа нарыг төслийн менежерээр томилох аж.

Тэгвэл Шинэ хотын даргын төслийн менежерээр томилогдох Л.Ариунтуяа төлөөлөгчийн хувьд 2024 оны сүүлээр Соёлын төв өргөөний захирал мөн Бүсчилсэн хөгжлийн хорооны даргааар томилогдож, давхар дээлтэй ажиллаж буй. Түүний 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр, түүний жилийн орлого  59 сая төгрөгөөс 221 сая төгрөг болж нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮221 сая
Гэр бүлийн орлого:  ₮53 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮320 сая
Орон сууц барилга байгууламж: ₮130 сая  /Орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮92 сая / Суудлын жижиг машин,Lexus, NX 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮24 сая /Адуу-2, Хонь-30/
Газар: ₮35 сая /Эзэмших-0.07га-1, Эзэмших-699м2-1, Өмчлөх-531м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮14 сая
Хадгаламж: ₮4 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮78 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669274
0 эможи

keyboard_arrow_up