НИТХ өнөөдөр хуралдаж нийслэлийн Засаг даргыг томилно НИТХ өнөөдөр хуралдаж нийслэлийн Засаг даргыг томилно
05 сарын 26, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

НИТХ өнөөдөр хуралдаж нийслэлийн Засаг даргыг томилно

2026 оны 5 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан өнөөдөр /2026.05.26/ 11 цагаас хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

Өчигдөр нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжсэн. Ингээд саналаа НИТХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн бөгөөд бүлгээс НИТХ-д саналаа оруулсан.

Бүлгээс оруулсан саналыг НИТХ хуралдан шийдэх бөгөөд төлөөлөгчдийн олонх дэмжвэл Ерөнхий сайдад уламжилна. НИТХ-аар томилсон Засаг даргыг Ерөнхий сайд батламжилснаар нийслэлийн Засаг дарга томилогдох юм.

Тэгвэл Хотын даргад томилогдохоор болж буй Б.Пүрэвдагвагийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮81 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮0 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж:  883 сая /орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮198 сая  /Nissan, Patrol- 1/
Мал аж ахуй:118 сая  /Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46/
Газар: ₮10 сая   /Эзэмших-0.7га-1, Эзэмших-699м2-1/                                                                                                         Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮86 cая
Хадгаламж: ₮4 сая 
Авлага: ₮0 cая
Зээл:  ₮502 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669074
0 эможи

keyboard_arrow_up