Энэ бямба гарагт нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрутад өөрчлөлт орно Энэ бямба гарагт нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрутад өөрчлөлт орно
05 сарын 22, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Энэ бямба гарагт нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрутад өөрчлөлт орно

2026 оны 5 сарын 22

Arslan.mn

2026 оны тавдугаар сарын 23-нд буюу бямба гарагт "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт болно. Энэ өдөр автомашингүй өдөр тохиож байгаа тул нийслэлд тодорхой бүсчлэлд 06:00-18:00 цагийн хооронд зам хаах юм.

Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрут өөрчлөгдөх бөгөөд авто замын хөдөлгөөн 18:00 цагт нээгдсэнээр нийтийн тээврийн хэрэгслүүд үндсэн маршрутаараа явна.

Энэ үеэр нийтийн тээврийн таван чиглэл бүрэн зогсох аж.

Тодруулбал:

  • Ч:63
  • Ч:71
  • Ч:71А
  • Ч:84
  • Ч:78 үйлчилгээнд явахгүй.

Хаагдаж байгаа гудамж, замтай холбоотойгоор бусад тээврийн хэрэгсэл явах замуудын ачаалал нэмэгдэх тул иргэд та бүхэн цаг хугацаагаа төлөвлөж зорчихыг НТБГ-аас зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669026
1 эможи

keyboard_arrow_up