БЗД-ийн Засаг дарга болох И.Баттөгс ₮216 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮57 саяын ОРЛОГОТОЙ

БЗД-ийн засаг дарга Н.Жаргалсайхан Нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдсоноор БЗД-ийн дараагийн засаг даргыг сонгох асуудал нээлттэй үлдсэн. Тэгвэл өнөөдөр БЗД-ийн Засаг даргаар Сайдын зөвлөх И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болжээ.
Түүний хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа төрийн албанд ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус 4 хүнийг тамгын газарт ажилд авсан гэх шүүмжлэл өртөж байсан удаатай.
Тэгвэл БЗД-ийн Засаг дарга болох И.Баттөгсийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮57 сая
Гэр бүлийн орлого: ₮700 мянга
Орон сууц барилга байгууламж: ₮216 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮70 сая /Микроавтобус,Toyota, Alphard /
Мал аж ахуй:₮0 сая
Газар: ₮0 сая Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮25 cая
Хадгаламж: ₮25 сая
Авлага: ₮0 cая
Зээл: ₮132 сая гэж мэдүүлжээ.
Ажлын туршлага
2004-2005 онд Мянганы барилга ХХК-ийн Хуулийн зөвлөх
2005-2009 онд Эточэ ХХК-ийн дэд захирал
2009-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн
2012-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
2014-2020 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга
2020-2025 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
2025.03-06 сард УИХ-ын Тамгын газарт Гишүүний зөвлөх
2025.06 сараас одоог хүртэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
