Хотын даргад горилж буй Б.Пүрэвдагва ₮883 саяын БАРИЛГАТАЙ,₮118 саяын үнэлгээтэй 62 АДУУТАЙ Хотын даргад горилж буй Б.Пүрэвдагва ₮883 саяын БАРИЛГАТАЙ,₮118 саяын үнэлгээтэй 62 АДУУТАЙ
05 сарын 19, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хотын даргад горилж буй Б.Пүрэвдагва ₮883 саяын БАРИЛГАТАЙ,₮118 саяын үнэлгээтэй 62 АДУУТАЙ

2026 оны 5 сарын 19

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Хотын дараагийн дарга хэн байх вэ гэдэг сэдэв олны анхаарлыг татаж буй энэ үед Б.Пүрэвдагва гэх нэрийг нийгмийн сүлжээнд бичиж эхэлжээ.

Б.Пүрэвдагва нь МАН-ын Нарийн бичгийн дарга, намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны VII Их хурлаар /2024.10.14/ түүнийг 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгож байжээ. Б.Пүрэвдагва нь тухайн үед Баянзүрх дүүргээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон төлөөлөгчөөр ажиллаж байсан.

Ерөнхий сайд Н.Учралаас 3 насаар дүү.

Тэгвэл Хотын даргад горилж буй Б.Пүрэвдагвагийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮81 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮0 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж:  883 сая /орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮198 сая  /Nissan, Patrol- 1/
Мал аж ахуй:118 сая  /Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46/
Газар: ₮10 сая   /Эзэмших-0.7га-1, Эзэмших-699м2-1/                                                                                                         Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮86 cая
Хадгаламж: ₮4 сая 
Авлага: ₮0 cая
Зээл:  ₮502 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668961
0 эможи

Зочин
2026-05-19 12:08
ЗА ХҮҮХЭД БИТГИЙ ХӨГЖӨӨГӨӨД БАЙ
keyboard_arrow_up