“Зорчигч тээвэр нэг” нийслэлийн шилдэг ТАТВАР ТӨЛӨГЧ байгууллагаар шалгарлаа “Зорчигч тээвэр нэг” нийслэлийн шилдэг ТАТВАР ТӨЛӨГЧ байгууллагаар шалгарлаа
05 сарын 14, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Зорчигч тээвэр нэг” нийслэлийн шилдэг ТАТВАР ТӨЛӨГЧ байгууллагаар шалгарлаа

2026 оны 5 сарын 14

Arslan.mn

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан 29 аж ахуйн нэгжийг нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж, өнөөдөр шагналыг гардууллаа.

Энэ үеэр “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ нь 2025 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарч, шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гардуулан өглөө.

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг энэ жил 27 дахь удаагаа “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд шударгаар татвараа төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ татварын хууль, тогтоомжийн шинэчлэл, татварын албаны онцлох ажлуудыг олон нийтэд сурталчилан таниулж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668890
0 эможи

keyboard_arrow_up