“Давхар дээлтэй“ Д.Ундармаа НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮24 саяас ₮97 сая болж НЭМЭГДЖЭЭ “Давхар дээлтэй“ Д.Ундармаа НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮24 саяас ₮97 сая болж НЭМЭГДЖЭЭ
05 сарын 01, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Давхар дээлтэй“ Д.Ундармаа НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮24 саяас ₮97 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 5 сарын 01

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй. 

Тодруулбал, тэдний нэг бол НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармаа.Түүний хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ийн дарга, НИТХ-ын төлөөлөгч гэсэн ДАВХАР ДЭЭЛТЭЙ ажиллаж буй.

Тэгвэл "Давхар дээлтэй" Д.Ундармаа төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр 2023 онд  24 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2024 онд буюу төлөөлөгч болсноор орлого нь 97 сая төгрөг болж нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮97 сая
Гэр бүлийн орлого:  ₮7 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮66 сая үнэлгээгүй  /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮6 сая /Nissan, Teana/
Мал аж ахуй: ₮сая 
Газар: ₮142 сая  /Эзэмших-0.5012м2-1, Эзэмших-400м2-1, Эзэмших-700м2-2 нийт 4 ГАЗАРТАЙ /

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮8 сая
Хадгаламж: ₮46 сая 
Авлага: ₮10 сая
Зээл:  ₮15 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668686
0 эможи

keyboard_arrow_up