ШУУРХАЙ: СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Л.Д “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрчээ ШУУРХАЙ: СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Л.Д “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрчээ
04 сарын 29, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШУУРХАЙ: СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Л.Д “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрчээ

2026 оны 4 сарын 29

Arslan.mn

Өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд  СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Д хүний амь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.

Урьдчилсан байдлаар, тэрээр "ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй" гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж, улмаар амийг нь бүрэлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн албан мэдээлэл, "Цагдаагийн байгуулагад өнгөрсөн шөнө 12 цагийн орчимд СХД-ын 29-р хороонд хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгахад хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Уг хэргийг шалгаж үзэхэд, урьдчилсан байдлаар иргэн Д нь гэрээгээр олгох ажил олж өгнө гээд 24 сая төгрөг аваад, гэрээнийхээ ажлыг олж өгөөгүй, мөнгө буцаан өгөөгүй гэх шалтгаанаар амь хохирогчийн толгой, хэвлий тус газарт цохиж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Уг хэргийг мөрдөн шалгаж байна" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
668649
1 эможи

keyboard_arrow_up