“Гурван давхар дээлтэй“ Г.Жаргалсайхан НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮25 саяас ₮109 сая болж НЭМЭГДЖЭЭ “Гурван давхар дээлтэй“ Г.Жаргалсайхан НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮25 саяас ₮109 сая болж НЭМЭГДЖЭЭ
04 сарын 28, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Гурван давхар дээлтэй“ Г.Жаргалсайхан НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮25 саяас ₮109 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 4 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй. 

Тодруулбал, тэдний нэг бол НИТХ-ын төлөөлөгч Г.Жаргалсайхан. Түүний хувьд  Баянзүрх дүүргийн Засаг дарга, “Зорчигч тээвэр гурав” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч гэх зэргээр ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ болж буй.

Тэгвэл "Давхар дээлтэй" Г.Жаргалсайхан төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр 2023 онд 25 сая төгрөгийн орлоготой байсан бол нэг жилийн дотор буюу 2024 онд 109 сая төгрөг болж нэмэгдэн, харин  гэр бүлийн орлого нь 0 төгрөг байсан баримтыг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

Өөрөөр хэлбэл, хувьдаа нэг ч бизнес байхгүй гэж мэдүүлсэн түүний орлого нь нэг жилийн дотор 5 дахин өсжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮109 сая
Гэр бүлийн орлого:  ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮160 сая  /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮16 сая /,Hyundai, Sonata 7/
Мал аж ахуй: ₮178 сая /Адуу-32, Үхэр-52/
Газар: ₮0 сая

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮33 сая
Хадгаламж: ₮5 сая 
Авлага: ₮290 сая
Зээл:  ₮97 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668625
0 эможи

keyboard_arrow_up